Jump to content

英文维基 | 中文维基 | 日文维基 | 草榴社区

Draft:Отгоны Пүрэв

From Wikipedia, the free encyclopedia


Отгоны Пүрэв

Отгоны Пүрэв (1931-2010)

Доктор О. Пүрэв нь түүхийн шинжлэх ухааны олон салбарт оюун чадлаа дайчлан ажилласан авьяаслаг судлаач Монголын хувьсгалын удирдагчдын нэг Д.Сүхбаатар судлалын том төлөөлөгч. Монголын уламжлалт шүтлэг бөө мөргөл судлалын ноён оргилын нэг байв. Тэр Бээр Монгол улсад түүхэн газарзүйн шинжлэх ухааныг үндэслэн хөгжүүлж, нийслэл Улаанбаатар хотын түүхийг улируулан судалсан ба түүний бичсэн ном бүтэл, зурсан газрын зургууд түүхийн атлас одоо ч сургалт болон судалгаанд хэрэглэгдсээр байна.

Намтар

[edit]

1931 оны 2-р сарын 18-нд Монгол улсын Хөвсгөл хотын Ринчинлхүмбэ сумын нутагт төрсөн. Монгол улсын түүхийн шинжлэх ухаанд үнэлшгүй их хувь нэмэр оруулсан хүн билээ. Тэр Бээр 2010 оны 1-р сарын 6-ний өдөр өвчний улмаас таалал төгссөн.

1991 онд "Д.Сүхбаатар судлалын зарим асуудалд" (түүхэн газарзүйн аргаар) сэдвээр түүхийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг, 2003 онд "ХХ зууны эхэн үеийн Монголын түүхэн газаргүй" сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг амжилттай хамгаалж, МУИС, МУБИС, Улаанбаатар Их сургуульд багшлан профессор цол хүртсэн юм. Тэрбээр нэгэн сэдэвт зохиол 10, баримт бичгийн эмхэтгэл 12, эрдэм шинжилгээний болон хялбаршуулсан өгүүлэл 140, газрын зураг, макет 140, эрдэм судлалын илтгэл 23-ыг хэлэлцүүлж хэвлэн нийтлүүлжээ.

Бүтээлүүд

[edit]

Монголын бөөгийн шашин

Хар дархадын түүх

Цол, одон медиал

[edit]

Хар Дархад О. Пүрэвийн хөдөлмөрийг үнэлж, Ардын Хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, "Улаанбаатар хотын хүндэт иргэн" цол, тэмдэг, "Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан" цол, "Хөдөлмөрийн хүндэт медаль", "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор тус тус шагнажээ. Таны минь ажилч хичээнгүй, ухаалаг, хөдөлмөрч, шударга зан чанар, авьяас билиг бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэнэ.